Нийслэлийн МАН-ын дарга өнөөдөр тодорно

Нийслэлийн МАН-ын дарга өнөөдөр тодорно

Өнөөдөр Нийслэлийн МАН-ынхан Бага хурлаа хийж байна. Тодруулбал, өнөөдөр сонгогдох хүн 2020 оны сонгуульд нийслэлийн намаа удирдан оролох юм. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, олонхийн саналаар одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргасан билээ.

МАН-ын дүрэмд заалнаас нэр дэвших эрх нээлттэй. Энэ дагуу нэр дэвшигч С.Батболдтой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өрсөлдөх юм. Тэрбээр өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл дээр Д.Сумъяабазар сайд нийт зургаан гишүүний санал авч, гурван саналаар С.Батболдод ялагдсан билээ.

Дашрамд сонирхуулахад, Нийслэлийн МАН-ын Бага хуралд саналын эрх бүхий нийт 369 төлөөлөгч оролцох бөгөөд эдгээрээс 80 нь квотоор орж байгаа юм. Монголын Хүүхдийн ордонд өглөөний 07:00 цагаас төлөөлөгчдөө бүртгэсэн тус хурал одоо эхэлчихсэн, үргэлжилж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.