ЗТХЯ-ны газрын дарга Б.Махбалыг үргэлжлүүлэн хорино

ЗТХЯ-ны газрын дарга Б.Махбалыг үргэлжлүүлэн хорино

ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ.
Хэргийг эргэн сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.
Сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сар гаруй болжээ.

Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.  Хуульд зааснаар хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.