Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжанд юуны учир айлчлав

 Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжанд юуны учир айлчлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийхээр өчигдөр тус улсын нийслэл Баку хотын олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азербайжан улсын Залуучууд, спортын сайд Азад Рахимов тэргүүтэй тус улсын албаны хүмүүс болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Р.Болд нар ёслол төгөлдөр угтсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад ажлын айлчлал хийх үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзана, мөн  Азербайжан улсын баялгийн сан буюу газрын тосны сангийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцах аж. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.