М.Энхболд огцрохгүй бол УИХ-ыг тараах бичигт АН-ынхан гарын үсэг зурна гэв

М.Энхболд огцрохгүй бол УИХ-ыг тараах бичигт АН-ынхан гарын үсэг зурна гэв

АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн гишүүн Д.Пүрэвдорж “УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байна. Тодруулбал, М.Энхболд дарга албан тушаалаа сайн дураараа өгч, “60 тэрбум”-ын асуудлаар шалгуулах ёстой гэж манай намынхан үзэж байгаа. 

Мөн У.Хүрэлсүх сайдад стратегийн ордыг авсан, концесс авсан, ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан бүх албан тушаалтан, гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардаж байна. Хариуцлагатай байна гэж мэдэгдсэн. Хариуцлага үүнээс л эхэлнэ. Хариуцлагыг шаардаж байна. Энэ бүхнээс болж төрийн ажил гацаанд орчихоод байна. Энэ байдал удаа үргэлжилбэл АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн оруулж ирсэн УИХ-ыг тараах байр сууриндаа бат зогсох болно” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.