Улаанбаатар -4oC

Ч.Хүрэлбаатар тусгай сангуудаас давхардуулан зээл авсан компаниудыг зарлаж чадах уу

Ч.Хүрэлбаатар тусгай сангуудаас давхардуулан зээл авсан компаниудыг зарлаж чадах уу

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Тусгай сангуудын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газраас ямар шийдвэр гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн.  Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа. Бүх сангуудын үйл ажиллагааг ил тод байлгах ёстой үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг даалгавар өглөө” гэсэн юм.

Мөн Төрийн тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг Засгийн газарт танилцуулсан. Зөвхөн тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр л гэхэд 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн Үүнээс 47 тэрбум нь тендертэй холбоотой асуудал гарсан. Тухайлбал, тендер зарлахдаа хуулинд заасан хугацаанаас хоёр дахин бага хугацаанд зарласан байх, гомдол гарсан тохиолдол гомдлыг авч хэлэлцэхгүйгээр гэрээ хийх, уралдаан шалгаруулалт явуулах ёстой зүйл дээр шууд гэрээ хийх зэрэг зөрчлүүд гарсан. Энэ мэт зөрчил бараг бүх сангууд дээр гарсан.

Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, төрйин хариуцлагатай ажил хий жабйгаа хүмүүсийг зээл авахгүй байх тал дээр нэлээн сайн ярилцсан. Учир нь нийгмийн дунд асар их шүүмжлэл хүлээж байгаа асуудал. Тиймээс үүнийг анхаарах хэрэгтэйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх даалгасан. Төрийн тусгай сангуудаас давхардуулан зээл авсан компаниудын нэрсийг Сангийн яамны вэбсайтаар дамжуулан өнөөдөр зарлана.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.