Улаанбаатар 3oC

Хуульчид салбарын сайдаа огцрохыг шаардлаа

Хуульчид салбарын сайдаа огцрохыг шаардлаа

ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулагдсан хуульч эмэгтэй нас барсан хэрэгтэй холбоотойгоор хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа. Учир нь төрийн тусгай хамгаалалттай газруудад удаа дараа гэмт хэрэг гарч, хүний амь эрсдэж байхад хуульзүйн сайд Ц.Нямдорж нэг удаа ч дуугарсангүй. Ард түмнээс уучлал гуйгаагүй, шалтгаан нөхцөлийг тайлбарлаагүй нь түүнийг огцруулах үндэслэл болоход хангалтай гэж үзжээ.

Хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалттай байгууллагад иргэн амь насаа алдаж байгаа анхны тохиолдол энэ биш. Одоо бүр болдог л зүйл мэт хүлээн авдаг боллоо.

Монгол Улсад хамгийн эрсдэлтэй ажлын байр эрсдэлтэй төрийн алба, цэргийн алба хоёр болж хувираад байна. Монгол Улс хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулж чадахгүй байна. Тиймээс бид ҮАБЗ-д хандаж, монгол хүний амьд явах эрх, ялангуяа төрийн байгууллагад ажиллаж, шалгагдаж байгаа хүмүүсийн аюулгүй  байдлыг хангахад анхаарч, яаралтай зөвлөмж гаргахыг хүснэ” гэлээ.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.