НИТХ-ын даргыг сонгох хуралдаан түр хойшиллоо

НИТХ-ын даргыг сонгох хуралдаан түр хойшиллоо

НИТХ-ын даргыг өнөөдөр сонгоно. Одоо мэдэгдэж буйгаар МАН-ын бүлэг НИТХ-ын даргад төлөөлөгч Р.Дагва нэрээ дэвшүүлсэн. Албан бус эх суравалыийн хэлж буйгаа Ц.Сандаг-Очир НИТХ-ын даргад нэр дэвших гэнэ.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслолд оролцож байна. Тэдгээр хүмүүс хуралд амжиж ирэхгүй учраас хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлаж байна” гэв.
 
Харин АН-ынхан “Хуралдаанаар удирдлага, зохион байгуулалтыг хэлэлцэх байсан ч цагтаа эхэлсэнгүй. Эрх барьж байгаа намынхан дотроо учраа олоогүй бололтой. МАН-ын УЗ-өөс Р.Дагвыг дэвшүүлсэн ч бүлэг дээрээ хуралдахгүй байна. Намын байр сууриа нэгтгээгүй юм байх. Хоёр өөр өрөөнд орж суучихаад хурлын танхимд орж ирэхгүй байна.

МАН-ынхан хурлаа ч нээгээгүй байж завсарлага авна гэх юм. Ингэж хурлын дэг зөрчиж болдог юмуу. Хэнээр даргалуулах нь тодорхойгүй байна. Дэгийн дагуу хурлаа явуулахыг хүсч байна” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.