Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг албан ёсоор тарж, зөвлөл байгуулах шийдвэр гаргалаа

Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг албан ёсоор тарж, зөвлөл байгуулах шийдвэр гаргалаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлчийн хурлыг хийжээ. Учир нь, тус намын бүлэг өнөөдрөөс тарж байна. Энэ талаар Д.Эрдэнэбат гишүүн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Олон сарын хугацаанд АН-ын бүлэг байх, байхгүй тухай маргаан өрнөсөн. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарснаар УИХ-ын тухай хуулийн 28.2.13, 28.1.4, 26.1 дэх заалтууд хангагдахгүй болсон. Тиймээс АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгээ тараах шийдвэр гаргасныг мэдэгдэж байна. Мөн цаашид үйл ажиллагаа явуулах зөвлөлийнхөө дүрмийг баталлаа. УИХ дахь АН-ын долоон гишүүн зөвлөл байгуулсан тухай шийдвэрээ өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлнэ. Мөн зөвлөл байгуулсантай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн даргын сонгуулийг зохион байгуулж Д.Эрдэнэбат миний бие ажиллахаар боллоо. Хуулийн дагуу ирэх пүрэв гаригт УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд эдгээр шийдвэрийг танилцуулснаар хүчин төгөлдөр болно. УИХ дахь намын бүлэг тарснаар УИХ-д сөрөг хүчний дуу хоолой сулрах эрсдэл бий болно. Хамгийн наад зах нь завсарлага авах эрхгүй болж байна. Гэхдээ бидний үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилнэ" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.