Б.Бат-Эрдэнэ гишүүн ёсзүйн дэд хороог ахална

Б.Бат-Эрдэнэ гишүүн ёсзүйн дэд хороог ахална

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 


Учир нь Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа.

Түүнийг гурван ч парламентад сонгогдон ажилласан тэршлагатай улстөрч хэмээн үзэж ийн танилцуулж буйгаа бүлгийн дарга нь онцоллоо. Уг танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Ёс зүйн дэд хорооны чиг үүргийн талаар онцлон дурдаад, нэг үетэйгээ харьцуулахад Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд дэвшил гарсан гэдгийг хэллээ. Цаашид сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага бий гэдгийг хэлж, амжилт хүслээ. 
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 
 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.