Д.Сарангэрэл: Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж байна

Д.Сарангэрэл: Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж байна

Арваад жил үйл ажиллагаа нь зогсонги байдалд байсан Биобэлдмэлийн үйлдвэр эргэн ашиглалтад оруулсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ингэснээр элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсад 1932 онд биобэлдмэлийн үйлдвэрийг нээснээр зарим вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Тухайлбал, долоон жилийн уйгагүй хөдөлмөрөөр цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гарган авч, 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж байжээ. Мөн 1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс, 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин, 1960 онд сийвэн нөхөх, сэлбэх шингэн зэрэг маш олон вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Харамсалтай нь, 2010 онд байр, тоног төхөөрөмж зэрэг зүйлсээс шалтгаалан тус үйлдвэрийн хаалга хаагджээ. Харин өнөөдөр тус үйлдвэр дахин нээгдлээ. Тус үйлдвэр нээгдсэнээр хүн амын дунд нэн шаардлагатай байгаа  бөөр нөхөх альбумин, дархлаа сэргээх иммуноглобулин, гистамин, галзуу, хижигийн өвчний вакцин, элэгний  вирус устгах вакцин зэрэг  25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Нэр бүхий 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас өндөр үнээр авч байгаа юм” хэмээн ярилаа.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.