Сурагчдын амралтыг дахин сунгахгүй

Сурагчдын амралтыг дахин сунгахгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 12 дугаар сарын 23-наас эхэлэж гурван долоо хоног үргэлжлээд өнөөдрөөр дуусгавар болох байсан ч долоон хоногоор сунгасан.

Тодруулбал, ханиад томуугийн дэгдэлт их, хүйтний эрч сулрах болоогүй байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг БСШУСЯ-нд хүргүүлснээр ийн долоо хоногоор сунгагдсан билээ. Гэсэн  хэдий ч өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй хэвээр томуугийн дэгдэлт буураагүй л байна.

Тэгвэл дөнгөж сая БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж, сурагчдын амралтыг дахин сунгах боломжгүйг мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд агаар, орчны бохирдол энэ жил 50 хувиар буурсан. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү, элдэв халдварт өвчлөл харьцангуй бага байна. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан. Дөрвөн аймгаас хүсэлт ирсний улмаас сурагчдыг хэсэгчлэн амраасан байдалтай байна. Сурагчдын хичээл ирэх долоо хоногийн даваа гаригт буюу энэ сарын 20-ноос эхэлнэ. Түүнээс цааш амралтыг үргэлжлүүлэн сунгах боломжгүй” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.