Н.Учрал: Жагсаал хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна

Н.Учрал: Жагсаал хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна
Хүний эрх, эрх чөлөө, түүний дотор хүний заяагдмал эрх буюу үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын тулд бид нэн яаралтай "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачиллаа.
 
Одоо байгаа хуулийн заалтаа хэрэгжүүлснийхээ төлөө цагдаа, иргэн гэсэн талцал үүсч, түүнийг нь улс төржүүлдэг, эмх замбараагүй байдал үүсдэг байж болохгүй. Одоогийн хуулиар жагсаал цуглааныг засаг дарга бүртгэж бичгээр хариу мэдэгдэнэ гэж заасан. Хариу бичгээр илгээхгүй байхад л зөвшөөрөөгүй гэж үзэж түүнийг нь цагдаа нар албадан зогсоох, цаашлаад мөргөлдөөн үүсдэг гол асуудлын буруу энд л байна. Эс үйлдэхүйгээр иргэдийн заяагдмал эрх чөлөөг хязгаарлаж болохгүй. Цаашид иргэд жагсаж цуглахдаа бүртгүүлдэг, харин холбогдох албан тушаалтан тухайн жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангах үүднээс заавал холбогдох арга хэмжээг авдаг тогтолцоо руу орох ёстой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.