МАН-ын их хурал эхэллээ

МАН-ын их хурал эхэллээ

12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болох намын 30-р Их хурлаар хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч хэлэлцэнэ гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Өнгөрсөн зургаадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор батламжлах юм. Түүнчлэн амын бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрөө танилцуулна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.