МАН-ын 30 дахь Их хурал үргэлжилж байна. Хурлаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” танилцууллаа.
Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх- Шинэ сэргэлтийн бодлого
1932 онд хуралдсан Намын Төв Хорооны Онц III Бүгд хурлаар нийгэм, эдийн засгийн салбарт эрс шинэчлэл хийх “Шинэ эргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлсэн билээ. Шинэ эргэлтийн бодлогын үр дүнд:
Харин МАН-ын 30-р их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулан, хэлэлцүүлж байна. Үүнийг Эдийн засгийн тугсаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн нэрлэлээ.
“Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна. Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсан. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь цаг хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирснийг харуулж байна.”
Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийн тусгаар тогтнол”-ыг авчрахын тулд хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлж, үүнийг шийдвэрлэх арга замыг “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-д тусгалаа.
Нэг. Боомтын сэргэлт
Бид боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах шаардлага байна.
Одоогийн байдал: Монгол Улсад авто замын39, төмөр замын3, агаарын замын4 боомт байна. Гэвч эдгээр боомтын нэвтрүүлэх чадвар, дэд бүтэц харилцан адилгүйгээс хэтэрсэн ачаалал үүсч байна. Одоогийн байдлаар авто замаар долоо, төмөр замаар гурав, агаарын замаар нэг боомт холбогджээ. Боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь тааруухан үзүүлэлт юм.
Экпортын 70 хувь нь Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92 хувь нь Алтанбулаг, Замын-Үүд боомтоор дамжин өнгөрч байна.
Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Төмөр зам
Автозам
Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт боомтуудыг автозамаар холбоно.
Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барина.
Агаарын зам
Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Шинэ нисэх онгоцны буудлыг Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон өргөжүүлнэ.
Карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал болон экспортын шинэ боломж нээнэ.
Хоёр. Эрчим хүчний сэргэлт
Бидний хөгжлийг боомилж буй хоёрдахь хязгаарлагч хүчин зүйл бол эрчим хүчний хомсдол, хараат байдал юм.
Одоогийн байдал: Дулааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 26 хувь, цахилгааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 16 хувь хоцорсон. 2021 оны есдүгээр сарын байдлаар ДЦС-уудын үндсэн тоноглолууд 76 удаагийн аваарын зогсолт хийжээ. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс барьсангүй. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.
Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт
Бид импортлогчоос экспортлогч болж, шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан эдийн засагтай аж үйлдвэржсэн улс болно.
Одоогийн байдал: Монгол Улсын эдийн засаг нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг цөөн тооны уул уурхайн түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгаа нь эдийн засгийн олон тулгуур бүрэлдэх бололцоог боомилж байна. Бид аж үйлдвэрийн бодлогоо алдснаас болж, байгалийн баялагийнхаа 90%-ийг нэмүү өртөг шингээлгүй хямд үнээр гаргадаг атлаа дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйгээс боловсруулсан бүтээгдэхүүнийхээ 90%-ийг импортоор авч байна. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Дөрөв. Хот хөдөөгийн сэргэлт
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт бус байдал нь бидний хөгжлийг боомилж буй томоохон хүчин зүйл болж байна
Одоогийн байдал: Орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн жилд дунджаар 15 мянга болж нэмэгджээ. Нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж хотын насанд хүрсэн 2 тутмын нэг нь автомашинтай байна. Улаанбаатар хотын иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2,5 цаг зарцуулдаг.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Хотын төвлөрлийг багасгана гэдэг бол хөдөөгийн хөгжлийг хангах шийдэл юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн томоохон төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно.
Хөдөө орон нутагт:
Улаанбаатар хотод:
Тав. Ногоон хөгжлийн сэргэлт
Бид дэлхийн чиг хандлагад нийцүүлэн эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан хөрвөх чадвартай ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.
Одоогийн байдал: Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. Үүгээр зогсохгүй ган, зуд, ой хээрийн түймэр, салхи, шуурга зэрэг байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.
Манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. Агаарын температур 1.0 градусаар нэмэгдэхэд дулаарал, чийгийн хомсдолоос үүдэн үр тарианы ургац 25-30 хувиар буурах, тариалангийн хөрсний элэгдэл, доройтол одоогийнхоос 3 дахин эрчимжиж болзошгүй байна.
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөцийн 82 хувийг газрын гадаргын ус, 18 хувийг газрын гүний ус бүрдүүлдэг ба нөөцийн жигд бус тархалттай. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр 2020 онд гэхэд нэг жилийн дотор 116 гол горхи, 180 нуур, тойром, 381 булаг шанд ширгэсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сүүлийн 10 жилд эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирч, цаашлаад мал аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болж байна.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлт
Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болоод байна. Төр хөгжлийг хязгаарлагч биш дэмжигч байх учиртай.
Одоогийн байдал:Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 1.3 дахин нэмэгдсэн. Монгол Улсын төрийн албан хаагчийн нийт ажиллах хүчинд эзлэх хувийг Азийн бусад орнуудтай харьцуулахад 3-4 дахин өндөр үзүүлэлттэй байна. Монгол Улс 2020 онд авлигын индексээр 111-р байранд жагссан нь өмнөх оноос 6 байраар ухарчээ.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
1932 оны ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэдэг агуулгатай байсан.
Өнөөдөр МАН-ын 30-р их хурлаар“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэлэлцүүлж, “Эдийн засгийн тусгаар тогтнол, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх үйлсэд иргэн бүр оролцогтун” хэмээн уриалж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.