С.Бямбацогт: Монгол Улсыг “Эрдэнэбүрэнгийн УЦС” зуу зуун жил хямд эрчим хүчээр хангана

С.Бямбацогт: Монгол Улсыг “Эрдэнэбүрэнгийн УЦС” зуу зуун жил хямд эрчим хүчээр хангана

“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн олговор, ус ашигласны төлбөр бусад асуудлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасанд хандан тавьсан асуулгын хариуг УИХ-ын чуулганы хуралдаанаар сонслоо. УЦС барихыг эсэргүүцэж буй Увс аймгийн Өмнөговь сумын иргэдтэй уулзан саналыг нь сонсохын зэрэгцээ өөрийн цахим хуудсаар дамжуулан 400 орчим иргэний санал хүсэлтийг авч ийнхүү албан ёсны хариултыг авав. МУ-ын өмнөө барьдаг, туршлагатай хоёр компани 490 сая төгрөгөөр хоёр жилийн туршид судалгаа, үнэлгээ хийж, нөлөөллийн бүсийн 270 айлтай нэг бүрчлэн уулзан байгаль орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөлөл, үр дагавар байхгүй гэж дүгнэжээ. Төрөөс нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлтэд 9,7 тэрбум төгрөг зарцуулна. “Эрдэнэбүрэн УЦС” бол МУ-ын Эрчим хүчний тусгаар тогтнолын үндэс. Бид ОХУ-д 40 жилийн турш төлөх мөнгөөр зуу зуун жил тасралтгүй ажилладаг станцтай болж, баруун таван аймаг цаашлаад төвийн бүсийг хямд эрчим хүчээр хангах бололцоо бүрдэнэ. Дулааны цахилгаан станцын ашигт үйлийн коэффициент 30 гаруй хувь бол УЦС-ынх 97 хувьтай байдаг. Хэдийгээр УЦС-ыг барихад багагүй зардал шаардагдах ч цаашдаа зардал гарахгүйгээр богино хугацаанд гаргасан зардлаа нөхдөг давуу талтай. Ингээд үзвэл хамгийн үр ашигтай шийдэл бол УЦС юм. 100 мянган өрхийн эрх ашгийн төлөө 100 гаруй өрхийн нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг гомдолгүйгээр бүрэн шийдвэрлэж МУ гаднаас эрчим хүчний хараат бус болох бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёстой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.