Д.Тогтохсүрэн: Иргэдээс санал авч татвар, эрүүгийн хуулийг өөрчлөх нь буруу жишиг

Д.Тогтохсүрэн: Иргэдээс санал авч татвар, эрүүгийн хуулийг өөрчлөх нь буруу жишиг

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Д.Тогтосүрэн: -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хуулийн төслийн талаар мэдээлэл сонслоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бас энэ асуудлыг хэлэлцэнэ. Хотын түгжрэлийг бууруулах асуудлыг хуульчдах нь зүйтэй гэж үзээд анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Улаанбаатар хотын түгжрэлийг буурлах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнд гурван цогц асуудал багтаж байгаа. 

  • Нэгдүгээрт, түгжрэлийг бууруулах нэлээд олон арга хэмжээг төлөвлөсөн байна. Төлбөртэй бүс, зогсоолуудаас эхлээд олон асуудал байна.
  • Хоёрдугаарт, татвар, төлбөр хураамжтай холбоотой асуудал.
  • Гуравдугаарт, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал.

Бүлэг энэ асуудлыг олон талаас нь авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Түгжрэлийг бууруулах асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлөлт хийх асуудлыг ч бүлэг дэмжиж байгаа. 

Мөн Бүлэг, Засгийн газар ярилцаад 2024 оны улсын төсвийн хуулийн төслийг өргөн барьсан. Иргэдээс санал асуулга авах нь нээлттэй. Иргэд дэмжих юм бол хуулийн төслийг санаачлаад оруулж ирэх ёстой. Энэ нь УИХ-аар ороод дэмжигдвэл дараа оны төсөвт суух журамтай. Үүнийг заавал бүлгийн хурал дээр хэлэлцээд, шийдэл гаргаад байх шаардлагагүй гэж харж байгаа.

Цаашид бид D-Parliament-аар явж байгаа журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Ямар ч хуулийн төсөлд иргэдээс санал авч болно. Гэхдээ татвар, эрүүгийн хуульд иргэдээс санал авч, өөрчлөлт оруулах нь буруу жишиг гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүдийг эрүүгийн болон татварын хууль санаачлахгүй шүү гэдэг чиглэл өгдөг. Энэ асуудал бол иргэд, олон нийтийн саналаар явдаг ойлголт биш” гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ