О.Цогтгэрэл: Д.Мөнх-Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулж, эрхийг нь зөрчиж байна

О.Цогтгэрэл: Д.Мөнх-Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулж, эрхийг нь зөрчиж байна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар санал дүгнэлт гаргажээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл коронавируст цар тахлын төсвийн асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардана гэдгээ мэдээлэв.

Тэрбээр "Коронавируст цар тахлын ерөнхий хяналтын сонсголыг үр дүнгүй хийгээд өнгөрөх сонирхол эрх мэдэлтнүүдэд байна. Би зах зухаас нь дурдахад л 60 гаруй тэрбум төгрөгөөр хамгаалалтын хэрэгсэл авсан. 10 тэрбум төгрөгөөр цус сэлбэх бүтээгдэхүүн худалдаж авсан. Гэхдээ үүнийг нэгийг ч хэрэглээгүй. Хугацаа нь дуусчихсан агуулахад хэвтэж байгаа юм байна. Энэ мэт алдаа дутагдал, эрх ашгийн асуудлыг бид шинжээчгүйгээр шууд зарлаж, аж ахуйн нэгжүүдийг нэрлэх нь зохисгүй. Тиймээс л бид мэргэжлийн шинжээчийг Байнгын хорооноос томилж өгөхийг хүссэн. Гэвч Эдийн засгийн байнгын хороо шинжээч томилж өгөхгүй байна. Санаатайгаар шинжээч томилохгүй байна. Бид үргэлжлүүлэн ковидын төсвийн асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардана" гэсэн юм. 

Түүнчлэн цагдан хоригдож байгаа Д.Мөнх-Эрдэнийн эрхийг зөрчсөн асуудал үүссэн тухай мэдээлэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Д.Мөнх-Эрдэнэ хорих ангид уулзалтын үеэр ар гэрийнхнийхээ яриаг бичихгүй байх хүсэлт гаргасан. Харин зохисгүй хүсэлт гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин сахилгын шийтгэл ногдуулсан учраас хоригдлын эрх зүйн байдлыг дордуулж байна" гэсэн юм. Улмаар уг асуудлаар хүний эрхийн холбогдох байгууллагуудад хандах аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ