С.Одонтуяа: Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр улстөрчид өөрсдөө дүгнэхгүй байя гэхээр шинжээч томилж өгөхгүй

С.Одонтуяа: Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр улстөрчид өөрсдөө дүгнэхгүй байя гэхээр шинжээч томилж өгөхгүй

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхлэв. 

Энэ үеэр сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Эдийн засгийн байнгын хорооноос шинжээч томилж өгөөгүй тул сонсголыг хойшлуулж буйг мэдэгдэв. Мөн цар тахлын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавих сонсголыг албаар үр дүнгүй болгохын тулд шинжээч томилж өгөөгүй гэдгийг хэлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Найман сая төгрөгөөр эмчилж байгаад 170 мянган төгрөгөөр эмчилдэг болсон ялгааг тайлбарлахыг ард түмэн шаардаж байна. УИХ-ын хуулийн хэсэг нь хоёр өөр тайлбар өгөөд шинжээчгүй сонсгол зохион байгуулах гэж байгаа бол бид энэ сонсголыг хийхгүй Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр улстөрчид өөрсдөө дүгнэхгүй байя гэхээр шинжээч томилж өгөхгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Их хурлын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй" гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар сонсголыг хойшлуулах шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлэв. Улмаар цар тахлын асуудлаар сонсгол явуулахгүй хэрнээ улстөржиж байгаа хэлж байлаа. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ