Т.Мөнхсайхан: Эмнэлгийг барьж байгуулахад 4-5 жил шаардлагатай гэж харж байгаа

Т.Мөнхсайхан: Эмнэлгийг барьж байгуулахад 4-5 жил шаардлагатай гэж харж байгаа

Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ХСҮТ-ийн II эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлахаар болсон байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар "Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий ХСҮТ-II эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд, холбогдох албаныхан ажиллана. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчлэхээс гадна эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ, сургалтын цогцолбор төв байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо буюу Баянголын аманд 95308 ам метр талбай бүхий цогцолбор төв байгуулна. 2025 оны төсөвт тус төвийн дэд бүтцийн хөрөнгийг суулгасан" гэв.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Олон улсын түвшинд хүрсэн, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд энэ эмнэлгийн зорилго оршиж байгаа юм. Эмнэлгийг барьж байгуулахад 4-5 жил шаардлагатай гэж харж байгаа. Энэ хугацаанд ХСҮТ-ийн барилгыг өргөтгөх, тусламж үйлчилгээг өргөтгөх, эмнэлгийн ачааллыг бууруулахад анхаарч ажиллана" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ