Өнөөдөр өвлийн адаг сарын шинийн 1

Өнөөдөр өвлийн адаг сарын шинийн 1

ӨВЛИЙН АДАГ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 1

ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:22-17:49.

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ