БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе авлигын хэргээр шалгагдаж буй найзынх нь талаарх баримтууд ар араасаа дэлгэгдэж эхэлсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт хүсчээ. Тэрбээр орон нутгийн телевизээр мэдэгдэл хийсэн бөгөөд камерын өмнө толгойгоо бөхийлгөн “Ард түмнээсээ хичээнгүйлэн уучлалт хүсч байна” гэж хэлсэн байна.
БНСУ-ын Прокурорууд Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз гэгддэг Чой Сун Силийг улсын Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай гэдгээ ашиглан олон тооны компаниудаас өөрийн эзэмшлийн хоёр сандаа их хэмжээний хандив авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа ажээ. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө ч уг авлигын дуулианд оролцсон байх магадлалтай гэнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.