УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэхийг хүлээсээр 10.30 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Санжмятав зарим Дипломат төлөөлөгчийн газар, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудалд Ардчилсан намын бүлгийн гишүүдийнхээ үгийг сонсох ёстой, оролцоог хангах ёстой. Яаруу сандруу хэлэлцэж болохгүй гэдгийг санууллаа.

Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Байнгын хороогоор Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцээд явж байгаа, энэ хуулийн төсөлд Л.Болд гишүүн орж ажиллана, улстөрийн бүх намын төлөөллийг оролцуулаад ажиллаад ирсэн” гэлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.