Нийслэлд сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 903 420 сонгогч байгаагаагаас 12:00 цагийн байдлаар 164 449 иргэн буюу 18.29 хувь нь саналаа өгсөн талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлээд байгаа.
Тэгвэл Баянгол дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойргийн хэсгийн хороонд сонгогчдын ирц 41 хувьтай байна. Энэ талаар хэсгийн ахлах зохион байгуулагч Ц.Ганбат “Өчигдөр зөөврийн хайрцгаар 15 хүнээс санал авсан. Яг одоо буюу 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 41-45 хувьтай байна. Энэ удаагийн сонгууль ер нь ирц сайтай байна. Ялангуяа залуус маань сонгуульдаа идэвхитэй оролцож байгаа гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ.
Дашрамд дурьдахад, санал авч эхэлснээс хойш тус хэсгийн хороон дээр ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гараагүй байгаа юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.