О.Баасанхүү "G-Time”-ын асуудлаар прокурорт хандлаа

О.Баасанхүү
Сүүлийн үед "G-Time” гэх сүлжээний бизнес нийгэмд  эрчээ аваад байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн өмчийн байгууллагад энэ сүлжээнд орсонгүй гэж ажилтнаа халсан зэрэг мэдээлэл цацагдах болоод байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү "G-Time” корпорейшн ХХК-г шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү албан шаардлагыг энэ сарын 14-нд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлжээ.
 
Уг шаардлагад “Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес газар авч, энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа миний сонгогдсон тойрог болох Эрдэнэт хотын амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлтээ автан бодит бус сурталчилгаанд автан хохирол авах нөхцөл бүрдсэн тухай гомдол, саналыг ирүүлсээр байгаа болно. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын хувьд таны зүгээс бодит нөхцөл байдлыг газар дээр нь судлах ажлын хэсгийг чиг үүргийнхээ хүрээнд байгуулж, гэмт хэргийн шинжтэй аливаа нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй таслан зогсоож, иргэдийг гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж ажиллахыг хүсье" гэжээ.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.