Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хурал болно

Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хурал болно

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны XVII хуралдаан энэ сарын 30-31-ний өдрүүдэд болох аж. Уг хуралд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрөв.

Хуралдаанаар талууд улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцон, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог юм.

Мөн энэхүү хуралдааны үеэр Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хурлаас гадна Хүний эрхийн асуудлаарх яриа, хэлэлцүүлэг болох юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.