Гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр

Гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 21

ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:55-20:55.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ