Даллас Мавирекс талбайдаа хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа

Даллас Мавирекс талбайдаа хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа

NBA-ын энэ улирлын аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр боллоо. Тус цувралд Даллас Мавирекс талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авсан тоглолтод эхний үеэс гайхалтай тоглож Лука Дончич эхний хагаст 25 оноог авч онооны зөрүүг 26 болгож холдуулжээ. Тэрбээр хамгийн залуудаа эхний хагас 25-аас дээш оноог авсан гурав дахь тоглогч болсон бөгөөд түүний өмнө 1984 онд Хаким Оложиван, 2017 онд Кари Ирвинг нар авчээ. Харин гуравдугаар үед Селтикс оноог ойртуулах гэж хичээсэн ч хариуг нь Мавирекс тэр дор нь өгч байснаар тоглолт 84-122 харьцаагаар дууслаа. Цувралын тав дахь тоглолт мягмар гарагт буюу зургадугаар сарын 18-ны өглөө 08:30 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Лука Дончич 29 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 21 оноо, 4 самбар, 6 дамжуулалт, сэлгээнээс Тим Хардвэй Жуниор 15 оноог авчээ. Эсрэг багаас Жэйсон Тэйтум 15 оноо, 5 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жрью Холидэй 10 оноо, Жэйлон Браун 10 оноо, сэлгээнээс Сэм Хаусэр 14 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ