Евро-2024: Австрийн шигшээ Нидерландын багийг хожиж хэсгээ тэргүүллээ

Евро-2024: Австрийн шигшээ Нидерландын багийг хожиж хэсгээ тэргүүллээ

Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө D хэсгийн сүүлийн тоглолтууд болсон бөгөөд Австри болон Нидерландын багуудын тоглолт 3-2 харьцаагаар Австрийн багийн хожлоор өндөрлөлөө. Улмаар Австри 6 оноотойгоор багаа тэргүүлсэн бол Франц 5 оноотойгоор тэдний араас орж Нидерланд гуравт орж, хэсгийн сүүлд Польш орсон байна.

Тус тоглолтын салхийн 6 минутад Нидерландын Дониэлл Мален өөрийн хаалгандаа гоол алдаж эхний хагас 1-0 харьцаагаар Австрийн ялалтаар өндөрлөжээ. Хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад тэнцээний гоолыг 47 минутад Нидерландын Коди Гакпо оруулсан бол Австраас илүү гарсан гоолыг 59 минутад Романо Шмид оруулжээ. Харин Нидерландаас дахин тэнцээний гоолыг 75 минутад Мемфис Депай оруулсан ч үүнээс таван минутын дараа Австрийн Марсель Забитцер гоолдож хожлоо баталгаажуулжээ.

Харин тус хэсгийн нөгөө тоглолт Франц болон Польшийн багууд хооронд болсон бол 1-1 харьцаагаар өндөрлөжээ. Тус тоглолтын салхийг Францын Килиан Мбаппе торгуулийн цохилтоор гоолдож багтаа тэргүүллийг авчирсан бол хариу гоолыг Роберт Левандовски гоолджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ