Бостон Селтикс аваргын төлөөх цувралд 2-0 харьцаагаар тэргүүлж байна

Бостон Селтикс аваргын төлөөх цувралд 2-0 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын 2023-24 оны аварга баг тодорход ойрхон байгаа билээ. Аваргын төлөө 17 удаагийн аварга Бостон Селтикс болон Лука Дончичоор удирдуулсан Даллас Мавирекс багууд үлдээд байгаа юм. Эхний тоглолтод гурван хоногийн өмнө болж Селтикс талбайдаа хүлээн авч хожоод байсан юм. Өнөөдөр Бостон Селтикс талбайдаа Даллас Мавирекс багийг хүлээн авч тоглосон бөгөөд тоглолт Селтиксийн давамгайлалд дор болж 98-105 харьцаагаар харьцаагаар хожлоо.

Улмаар цувралыг 0-2 болгож Селтикс өөрийн  талбайгаас хоёр хожил байгуулсан бол цувралын гурав дахь тоглолт Даллас Мавирекс багийн талбай руу шилжиж байгаа юм. Гурав дахь тоглолт зургадугаар сарын 13-ны өглөө 08:30 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Жрью Холидэй гайхалтай байснаар 26 оноогоор багаа тэргүүлж мөн 11 самбар, 3 дамжуулалт, 1 хаалт, 1 таслалтыг гүйцэтгэжээ. Тус багаас Жэйлон Браун 21 оноо, 4 самбар, 7 дамжуулалт, 3 таслалт, Деррик Уайт 18 оноо, 5 самбар, 3 таслалт, 2 хаалт, Жэйсон Тэйтум 18 оноо, 9 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл хийхэд нэг л самбар дутжээ. Сэлгээнээс гэмтлээс ирээд хоёр дахь тоглолтодоо оролцож байгаа Кристапс Порзингс 12 оноог авчээ. 

Эсрэг багаас Лука Дончич 32 оноо, 11 самбар, 11 дамжуулалт, 4 таслалтыг гүйцэтгэжээ. Тэрбээр энэ трипл даблийг гүйцэтгэснээр плэй оффын тоглолтод 10 дахиа гүйцэтгэсэн бөгөөд энэ үзүүлэлтээр Бостон Селтикс багийн домог Ларри Берд, Голдэн Стэйт Селтикс багийн Дрэймонд Грин болон Рожан Рондо нартай зэрэгцэж иржээ. Харин тус багаас Кари Ирвинг 16 оноо, 6 самбар, ПиЖи Вашингтон 17 оноо, 7 самбараас бөмбөг авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ