Евро-2024: Герман шигшээ Данийг шигшээ буулгаж авлаа

Евро-2024: Герман шигшээ Данийг шигшээ буулгаж авлаа

Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний хасагдах шатны шөвгийн 16 багийн тоглолтууд эхэллээ. Эхний тоглолт эзэн орны тамирчид болох Германы шигшээ Данийн багтай тоглож 2-0 харьцаагаар Германы баг хожлоо. Эхний гоолыг торгуулийн талбайд байсан Андерсен бөмбөгөнд гар хүрч, шүүгч торгуулийн цохилт улмаар торгуулийн цохилтоор 53 минутад Кай Хавертц оруулсан бол сүүлийн гоолыг 68 минутад Жамал Мусиала гоолджээ.

Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер Европын аварга шалгаруулах тэмцээний тоглолтод оролцсон тоогоор багийнхаа дээд амжилтыг тогтоожээ. Тэрбээр 19 дэх тоглолтоо оролцож, Бастиан Швайнштайгерын амжилтыг эвдсэн байна.

Улмаар Германы баг шөвгийн наймд Испани болон Гүржийн багуудын хожсонтой нь тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ