Сонгуулийн өдөр онцгой байдлын 535 алба хаагч ажиллана

Сонгуулийн өдөр онцгой байдлын 535 алба хаагч ажиллана

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө.

Сонгуулийн санал авар өдөр улсын хэмжээнд нийт онцгойн 535 алба хаагч үер, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдалд ажиллах ажээ.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ ярихдаа “Нийслэл хотод маргааш үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна. Харин зургаадугаар сарын 29-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Энэ бороо төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн маягтай орох төлөвтэй. Мөн Хангайн нуруу болон бусад нутгаар түр зуурын аадар борооны эрчимтэй хур тунадастай байна” хэмээв.

Тиймээс хол, ойрын замд гарахдаа урьдчилсан сэргийлэх мэдээллийг авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, рхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.