Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 3

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:17-19:23.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ