“Интер” нэгдүгээр сард Забалетаг зээлэхээр төлөвлөж байна

“Интер” нэгдүгээр сард Забалетаг зээлэхээр төлөвлөж байна

 Английн “Манчестер Сити” клубын баруун жигүүрийн хамгаалагч Пабло Забалетаг Италийн “Интер” клуб сонирхсон хэвээрээ л байна. Өдгөө 31 настай аргентин эрийг Милан хотын баг өнгөрсөн зун авахыг хүссэн билээ.

Тэгвэл Goal.com-ийн мэдээлж байгаагаар “Интер” түүнийг өвлийн солилцооны цонхоор зээлж  аваад, улирлын төгсгөлд чөлөөт агентын хувиар өөрсдийн болгохоор төлөвлөж байгаа ажээ.

Аваргуудын лигийн хүрээнд “Сити” Испанид ирж, “Барса”-тай тоглох үеэр “Интер”-ийн төлөөлөгчид энэ асуудлаар уулзаж, ярилцсан юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.