Үс засуулвал эрч хүч ихэснэ

Үс засуулвал эрч хүч ихэснэ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 10

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ