Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Английн Манчестир Сити талбайдаа Испаний Эзэн хааны Реал Мадрид багтай тоглож 2-3 харьцаагаар хожигдлоо. Хариу тоглолт Реал Мадридын талбайд хоёрдугаар сарын 20-ны өдөр болно.
Тус тоглолтын салхийг Ситигийн Эрлинг Холанд 19 дэх минутад оруулж эхний хагас 1-0 харьцаагаар өндөрлөсөн байна. Гэвч хоёрдугаар үед Реалийн довтлогч Килиан Мбаппе 60 минутад онооны харьцааг тэнцүүлсэн ч Холанд 80 минутад дахин гоолдож тэргүүллийг авчээ. Реалийн даалгавар хүнд болж ирсэн ч 86 минутад Браим Диас 86 минутад гоолдож оноог тэнцүүлж улмаар 90+2 минутад Винисиус Жуниор дамжуулалтаар Жуд Беллингем гоолдож ялалт байгуулжээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Брест /Франц/ 0 : 3 Парис Сен-Жермен /Франц/
Ювентус /Итали/ 2 : 1 Филипс Спорт Веренинг Эйндховен /Нидерланд/
Манчестер Сити /Англи/ 2 : 3 Реал Мадрид /Испани/
Спортинг /Португал/ 0 : 3 Боруссия Дортмунд /Герман/