CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох $400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн тэмцээн Швед Улсын Стокхольм хотод үргэлжилж байна.
Монголын "The MongolZ" тэмцээний хоёрдугаар шатанд шууд уригдсан бөгөөд өнөөдөр /2025.03.07/ 20:00 цагаас эхний тоглолтоо Европын холбооны "GamerLegion"-тэй хийнэ.
Сүүлд хоёр баг энэ оны хоёрдугаар сард болсон "IEM Katowice 2025" тэмцээний үеэр GamerLegion-ыг 2-0 харьцаагаар хожсон удаатай.
"ESL Pro League"-ийн эхний шатанд 16 баг оролцсоноос нь найм нь хоёрдугаар шатанд шалгарсан. Тэр дунд Ази тивийн төлөөлөл, Хятадын "TYLOO" багтаж байгаа бөгөөд өнөөдөр "Team Spirit"-тэй тоглоно.
Хоёрдугаар шатанд шууд уригдсан найман баг болон нэгдүгээр шатнаас шалгарсан найман багууд швейцар системээр тоглон түрүүлж гурав хожсон найм нь шигшээ шатанд шалгарах юм.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.