Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 01-ний өдрөөс гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia системээр хүлээн авахаар боллоо. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 болон “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 75772727 утсаар тодруулна уу!