Монголын сагсан бөмбөг шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны хожлоо байгууллаа

Монголын сагсан бөмбөг шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны хожлоо байгууллаа

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Монгол Улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд анхны хожлоо байгууллаа. Тодруулбал, Гуамын багийг 63-74 харьцаагаар Гуамын Мангилао хотод байрлах "University of Guam Field House" цэнгэлэхэд нь хожиж Азийн аваргийн анхны хожлоо байгууллаа. Манай багаас Э.Маргад 16 оноогоор багаа тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг 21 хүргэж байсан юм.

Манай залуус С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багтсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтууд энэ долоо хоногт болох бөгөөд манай залуус эхний дөрвөн тоглолтдоо хожигдсон юм.

Хэсгийн шатанд эхний хоёр байрыг эзэлсэн багууд 2025 оны Азийн АШТ-д шууд оролцох юм. С хэсгээс Японы шигшээ баг 4 хожсон 8 оноотойгоор эрхээ баталгаажуулсан. Харин хэсгийн гуравдугаар байрт шалгарсан баг бусад таван хэсгийн 3-р байрны багуудтай хамт Азийн аваргад тоглох сүүлийн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөнө.

Гуамын шигшээд манай баг талбайдаа 11 онооны зөрүүгээр хожигдоод байсан бол дөнгөж сая манай баг талбайд нь 11 онооны зөрүүгээр хожлоо. Улмаар хоёр багийн бусад багуудтай хийсэн онооны зөрүүнээс хамаарахаар болсон байна. Манай шигшээ С хэсгийн сүүлийн тоглолт Японы багтай хийх бол тус тоглолт манай талбайд буюу UG arena-д хоёрдугаар сарын 23-ны 13:00 цагт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ