"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа

Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр, "Загастайн давааны орчимд буга шархдсан байна" гэсэн иргэний мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Тодруулбал, чононд ноцуулан эрсдэлтэй байдалд орсон бугыг аврах, хамгаалах ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн байгууллага, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар хамтран зохион байгуулж, аюулгүй бүсэд шилжүүлэн хүргэлээ.

Байгаль, зэрлэг амьтныг хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцсон иргэнд талархал илэрхийлье.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ