Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "BLAST Open Spring 2026" тэмцээн өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-29-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг хасагдах шатны тоглолтод Туркийн "Aurora Gaming" багтай өнөөдөр шөнө 22:00 цагт тоглох бөгөөд хожвол Европын холбооны "Team Vitality" багтай тоглоно. Харин хожигдвол тэмцээнийг дуусгах юм.
"The Mongolz" баг "Aurora Gaming" багтай нийт 12 тэмцээнд учраа таарч тоглож байгаа бөгөөд есөн удаа хожсон байна. Сүүлд хоёр баг гуравдугаар сард болсон "ESL Pro League Season 23 Stage 2" тэмцээний хэсгийн шатанд 2-0 ( 13-9; Mirage 13-11; Inferno 0-0) харьцаагаар хожиж байсан.
Тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Дани улсын Копенхаген хотноо BLAST студид зохион байгуулагдсан бол харин шигшээ шатны тоглолтууд Недерланд улсын Роттердам хотноо Ahoy цэнгэлдэх хүрээлэнд тоглоглоно.

Манай залуус "В" хэсгийн эхний тоглолтоо Европын холбооны "MOUZ" багтай тоглож 2-0 (Nuke 13-11; Inferno 13-3; Mirage 0-0) харьцаагаар ялалт байгууллаа. Манай залуус таван тоглолт дараалж ялагдсан байсан бөгөөд энэ удаа ялалт байгуулсан байна. Харин хоёр дахь тоглолтоо Европын холбооны "Team Vitality" багтай тоглож 0-2 (Mirage 4-13; Overpass 14-16; Inferno 0-0) харьцаагаар хожигдлоо. Энэ он гараад гурван удаа таарч тоглоход бүгдэд нь хожигдоод байна.
Улмаар доод хүснэгт рүү унаж Хойд Америкийн "Team Liquid" багтай тоглож 2-0 (Ancient 16-14; Mirage 13-10; Nuke 0-0) харьцаагаар, хэсгийн сүүлийн тоглолт буюу шигшээд үлдэхийн төлөө ОХУ-ын "Team Spirit" багтай өнгөрсөн шөнө тоглож 2-0 (Nuke 13-11; Overpass 13-9; Mirage 0-0) харьцаагаар хожиж, шигшээ буюу хасагдах шатанд шалгарлаа.
"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг нар оролцож байгаа бол дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ оролцох боломжгүй байгаа юм байна.
