Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "BLAST Open Spring 2026" тэмцээн өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-29-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг хасагдах шатны тоглолтод Туркийн "Aurora Gaming" багтай өнгөрсөн шөнө тоглож 0-2 (Inferno 6-13; Mirage 9-13; Dust2 0-0) харьцаагаар хожигдлоо.
Улмаар манай залуус энэ хүрээд "BLAST Open Spring 2026" тэмцээнийг 5-6 байрт орж 20 мянган ам.долларын хожиж өндөрлүүлж байгаа бол дараагийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр эхлэх “PGL Bucharest 2026” тэмцээнд оролцоно.
Тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Дани улсын Копенхаген хотноо BLAST студид зохион байгуулагдсан бол харин шигшээ шатны тоглолтууд Недерланд улсын Роттердам хотноо Ahoy цэнгэлдэх хүрээлэнд тоглоглоно.

Манай залуус "В" хэсгийн эхний тоглолтоо Европын холбооны "MOUZ" багтай тоглож 2-0 (Nuke 13-11; Inferno 13-3; Mirage 0-0) харьцаагаар ялалт байгууллаа. Манай залуус таван тоглолт дараалж ялагдсан байсан бөгөөд энэ удаа ялалт байгуулсан байна. Харин хоёр дахь тоглолтоо Европын холбооны "Team Vitality" багтай тоглож 0-2 (Mirage 4-13; Overpass 14-16; Inferno 0-0) харьцаагаар хожигдлоо. Энэ он гараад гурван удаа таарч тоглоход бүгдэд нь хожигдоод байна.
Улмаар доод хүснэгт рүү унаж Хойд Америкийн "Team Liquid" багтай тоглож 2-0 (Ancient 16-14; Mirage 13-10; Nuke 0-0) харьцаагаар, хэсгийн сүүлийн тоглолт буюу шигшээд үлдэхийн төлөө ОХУ-ын "Team Spirit" багтай өнгөрсөн шөнө тоглож 2-0 (Nuke 13-11; Overpass 13-9; Mirage 0-0) харьцаагаар хожиж, шигшээ буюу хасагдах шатанд шалгарлаа.
"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг нар оролцож байгаа бол дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ оролцох боломжгүй байгаа юм байна.
