Монгол Улсын 3х3 шигшээ багуудын бүрэлдэхүүн тодорлоо

Монгол Улсын 3х3 шигшээ багуудын бүрэлдэхүүн тодорлоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд Сингапурт зохион байгуулна. "FIBA 3x3 Asia Cuр" тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй баг бүрэлдэхүүн зарлагдлаа.

Энэ жилийн "FIBA 3x3 Asia Cup" тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл Э.Нарангоо нар багтсан бол эрэгтэйчүүдээс Г.Болор-Эрдэнэ, Э.Сугар-Очир, Н.Ганбаатар, М.Чинхутаг нарын тамирчин багтсан байна. 

Эмэгтэй шигшээ багийн хуваарь

  • 04/04-15:00 Монгол - QD B/I
  • 04/04-19:30 Монгол - Шинэ Зеланд

Эрэгтэй шигшээ багийн хуваарь

  • 04/04-15:50 Монгол - Тайван
  • 04/04-18:40 Монгол - QD A/I

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ