"The Mongolz" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "BLAST Open Spring 2026" тэмцээн өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-29-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг оролцож байгаа бөгөөд "В" хэсгийн доод хүснэгтийн сүүлийн буюу шигшээд үлдэхийн төлөө ОХУ-ын "Team Spirit" багтай өнгөрсөн шөнө тоглож 2-0 (Nuke 13-11; Overpass 13-9; Mirage 0-0) харьцаагаар хожиж, шигшээ буюу хасагдах шатанд шалгарлаа.

Тэд хасагдах шатанд Туркийн "Aurora Gaming" багтай учраа таарч байгаа бөгөөд хожвол Европын холбооны "Team Vitality" багтай тоглоно. Харин хожигдвол тэмцээнийг дуусгах юм. "The Mongolz" баг "Aurora Gaming" багтай нийт 12 тэмцээнд учраа таарч тоглож байгаа бөгөөд есөн удаа хожсон байна. Сүүлд хоёр баг гуравдугаар сард болсон "ESL Pro League Season 23 Stage 2" тэмцээний хэсгийн шатанд 2-0 ( 13-9; Mirage 13-11; Inferno 0-0) харьцаагаар хожиж байсан байна.

Манай залуус "В" хэсгийн эхний тоглолтоо Европын холбооны "MOUZ" багтай тоглож 2-0 (Nuke 13-11; Inferno 13-3; Mirage 0-0) харьцаагаар ялалт байгууллаа. Манай залуус таван тоглолт дараалж ялагдсан байсан бөгөөд энэ удаа ялалт байгуулсан байна. Харин хоёр дахь тоглолтоо  Европын холбооны "Team Vitality" багтай тоглож 0-2 (Mirage 4-13; Overpass 14-16; Inferno 0-0) харьцаагаар хожигдлоо. Энэ он гараад гурван удаа таарч тоглоход бүгдэд нь хожигдоод байна.

Улмаар доод хүснэгт рүү унаж Хойд Америкийн "Team Liquid" багтай тоглож 2-0 (Ancient 16-14; Mirage 13-10; Nuke 0-0) харьцаагаар хожсон билээ.

"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг нар оролцож байгаа бол дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ оролцох боломжгүй байгаа юм байна.

 

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ