Хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан, суваг угсралтын ажил хийж буй. Тодруулбал, нийт 1800 метр урт, угсармал төмөр бетон хавтан доторлогоотой үерийн суваг барьж байна.  Өнөөдрийн байдлаар угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Уг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж, “Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар техникийн хяналтыг хариуцан ажиллаж байна. Үерийн хамгаалалтын далан, суваг угсралтын ажил бүрэн дууссанаар Жаргалантын ам орчмын үерийн эрсдэл буурч, иргэдийн аюулгүй байдал сайжрах юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ