Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг өрсөлдөж байна.
Өнгөрсөн шөнө гуравдугаар байрын төлөө Францын "3DMAX" багтай тоглож 2-1 (Inferno 13-5; Ancient 13-2; Nuke 0-0) харьцаагаар хожиж гуравдугаар байрыг эзэлж, 75 мянган ам.долларын эзэд боллоо. Манай залуусын дараагийн тэмцээн тавдугаар сарын 7-17 хооронд болох "PGL Astana 2026" тэмцээнд оролцох юм. Тус тэмцээнд мөн манай залуусын "The Huns Esports" баг оролцох билээ.
Шилдэг найман багийн хасагдах шатны тоглолтод ОХУ-ын "PARIVISION" багтай тоглож 2-1 (Dust2 6-13; Mirage 13-8; Ancient 13-9) харьцаагаар хожиж шилдэг дөрөвт шалгарч үлдээд байсан юм. Европын холбооны "FUT Esports" багтай тоглож 0-2 (Nuke 10-13; Mirage 14-16; Ancient 0-0) харьцаагаар хожигдож гуравдугаар байрын төлөө өрсөлдсөн билээ.

Манай залуусын эхний тоглолтоо Олександр Костыльев "s1mple"-ээр удирдуулсан Португалын "BC.Game Esports" багтай хийж 2-0 (Dust2 13-3; Ancient 13-11; Nuke 0-0) харьцаагаар, Шведын "EYEBALLERS" багтай тоглож 2-0 (Overpass 13-7; Mirage 13-7; Inferno 0-0) харьцаагаар хожиж хоёр хожилтой болж шигшээ шатанд шалгарахын төлөө мөн адил хоёр хожилтой байгаа Данийн "Astralis" багтай тоглож 0-2 (Mirage 4-13; Ancient 9-13; Nuke 0-0) харьцаагаар хожигдсон юм. Улмаар манай залуус хоёр хожилтой нэг хожигдолтой байгаа Хойд Америкийн "Wildcard" багтай тоглож 2-0 (Dust2 13-11; Nuke 13-8; Mirage 0-0) харьцаагаар хожиж шигшээ шатанд шалгарсан билээ.
Тоглолт свисс дүрмээр 16 баг хоорондоо тоглож гурван хожилтой найман баг нь тэмцээний шигшээ шалгарч, гурав хожигдсон багууд нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.
