NBA-ын улирлын тоглолтууд дуусч шигшээ шатанд өрсөлдөх багууд эхнээсээ тодорсон билээ. Тэгвэл сүүлийн хоёр эрхийн төлөөх эхний тоглолт буюу дорнод бүсийн 9 болон 10-рт эрэмбэлэгдсэн багууд хоорондоо тоглолоо.
Тодруулбал, Шарлот Хорнетс талбайдаа Миами Хит багийг хүлээн авч нэмэлт цагийн эцсийн мөчид Ламело Боллын гайхалтай довтолгоогоор 126-127 харьцаагаар Хорнетс хожил байгууллаа. Улмаар дорнод бүсийн сүүлийн эрхийн төлөө дахин тоглох эрхтэй болж байгаа бөгөөд 7 (Филадельфи 76) болон 8 (Орлондо Межик) гарсан багуудын хожигдсон багтай тоглохоор болж байна.
Тус тоглолтод Ламело Болл 30 оноо, 5 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майлс Бридж 28 оноо, 9 самбар, 3 хаалт, Брэндон Миллер 23 оноо, сэлгээнээс Коби Уайт 19 оноог авсан байна. Эсрэг багаас Давион Митчел 28 оноо, 6 дамжуулалт, Эндрью Виггинс 27 оноо, 7 самбар, Тайлер Херро 23 оноог авсан байна.