Казакстан Улсын Алматы хотноо зохиогдсон тус тэмцээнд Монгол Улсаас Багануур дүүргийн “Боловсрол” ЕБС-ийн шатарчин сурагчид амжилттай оролцож, 26 багаас 8-р байр эзэллээ. Багийн дасгалжуулагчаар МУГД Ц.Батболд ажиллалаа. Тэмцээндээ амжилттай оролцсон байг тамирчдадаа баяр хүргэж, илүү өндөр амжилт хүсье!
Тэмцээний хаалтын ёслолын ажиллагаанд Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Гомбожавын Занданшатар Олон Улсын Сургуулиудын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Тимур Турловын урилгаар хүндэт зочноор оролцож, шагнал гардууллаа. Түүнчлэн сонирхуулахад, Олон Улсын Сургуулиудын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Тимур Турловтой нөхөрсөг халз тоглож Ерөнхийлөгч Г.Занданшатарын ялалтаар өндөрлөсөн байна.
Тэмцээний үеэр ФИДЕ-ийн Ерөнхийлөгч Аркадий Дворковичтой манай Ерөнхийлөгч албан уулзалт хийж олон улсад шатрыг хөгжүүлэхийн зэрэгцээ “Chess in Schools” буюу Шатрыг ЕБС-иудад хөтөлбөрийг Монголд нутагшуулах тухай санал солилцжээ.