Барселона клуб Атлетикогийн талбайд хожсон ч хагас шигшээд үлдэж чадсангүй

Барселона клуб Атлетикогийн талбайд хожсон ч хагас шигшээд үлдэж чадсангүй

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Испаний "Барселона" клуб Испаний "Атлетико Мадрид" клубын талбайд зочилж 1-2 харьцаагаар Барселона хожсон байна. Гэвч өмнөх тоглолтод 2-0 харьцаагаар хожигдсон Барса хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-2 харьцаагаар хагас шигшээд шалгарч чадсангүй энэ хүрээд аваргуудын лигээс мултарлаа.

Харин Атлетико Мадрид хагас шигшээд шалгарсан бол тэдний өрсөлдөгч нь өнөөдөр шөнийн 03:00 цагт тодорно. Тодруулбал Английн Арсенал талбайдаа Португалын Спортинг багтай тоглоно. Хоёр багийн эхний тоглолт 1-0 харьцаагаар Английн баг хожоод байсан юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтод Барсагаас Ламин Ямал 4 дэх минутад гоолдсон бол Ферран Торрес 24 дэх минутад гоолдож 2-0 харьцаагаар тэргүүлж эхэлжээ. Гэвч эсрэг багаас Адемола Луукман 31 дэх минутад гоолдож оноог ойртуулсан байна. Харин 79 дэх минутад Барсагийн хамгаалагч Эрик Гарсиа улаан хуудас авч тоглолт 2-1 харьцаагаар өндөрлөсөн байна.

​​​​​​​

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ