Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн хариу тоглолтууд өнөөдөр болон маргааш шөнө болно. Өнгөрсөн жилийн аварга баг Францын "Парисен Жермен" клуб Английн "Ливерпүүл" клубын талбайд зочилж тоглоно. Эхний тоглолт долоо хоногийн өмнө болж аваргууд 0-2 харьцаагаар хожоод байсан юм.
Харин Испаний "Барселона" клуб Испаний "Атлетико Мадрид" клубын талбайд зочлох болно. Эхний тоглолт талбайдаа хоёр гоолыг алдсан Барса энэ удаа эсрэг багаасаа гурваас дээш оноог авч байж хагас шигшээд үлдэх хэцүүхэн даалгаравтай байна.
Хоёр тоглолт өнөөдөр шөнө буюу дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 03:00 цагт зэрэг эхлэх болно.