Цооногт унасан гурван настай хүүхдийн цогцсыг 59 цагийн дараа гаргалаа

Цооногт унасан гурван настай хүүхдийн цогцсыг 59 цагийн дараа гаргалаа

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт унасан гурван настай хүүхдийг 59 цагийн дараа гаргасан авсан ч амиа алдсан байжээ. 

Тодруулбал хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагт ирсэн. 

Тухайн цооногийн дэргэд 45м өргөн, 70м урт, 32м гүнтэй нүхийг 3 дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт эхлүүлээд байв.

Улмаар өнөөдөр (2026.05.30) 00:23 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Буцалтгүй нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59:46 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 55:19 цагийн хугацаанд нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ